Operation Optimization Бүх сургалт →

ISO 9001 ба процессын мэргэжилтний 2 цагийн Zoom сургалт

SOP, аудит, үл тохирол — агентаар.

2 цагийн дараа та чатаар асуудаг хүн биш, AI агентад процессын ажлаа даалгадаг хүн болно. Агент таны файлыг уншиж, SOP-ийн төсөл гаргаж, ISO 9001:2026-ийн заалттай хэрхэн уялдуулж байгааг харж, нэг хэсгийг нь өөрөө даган хийж суралцана.

11-р сарын 13Баасан, 9:30–11:30
ZoomҮзүүлэх + даган хийх
30 суудалЦөөн, гүн
99 000 ₮НӨАТ ороогүй · 30 мин коучингтой

Сургалтад амьдаар харах зүйл — чат биш, агент:

Таны файлууд
  • 3 ярилцлагын тэмдэглэл
  • Хуучин заавар
  • Үл тохирлын бүртгэл
Агент өөрөө дараалан хийнэ
  • Процессыг таньж, карт зурна
  • Алхам, хариуцагч, бүртгэлийг гаргана
  • ISO 9001:2026 4.4, 7.5-аар тулгана
  • Дутууг жагсааж, баталгаажуулах зүйлсийг тэмдэглэнэ
Бэлэн баримт Процессын карт .xlsx SOP-ийн төсөл .docx Аудитын асуулга .docx

Та энэ долоо хоногт хэдэн цаг баримт бичсэн бэ?

Ярилцлагын тэмдэглэлээс SOP бичих. Дотоод аудитын асуулга бэлдэх. Үл тохирлын шалтгааныг мөрдөж тайлан бичих. Заалт бүрт баримт тулгах. Таны мэргэжлийн үнэ цэнэ процессыг ойлгож, алдааг олж, сайжруулах шийдэл гаргахад байдаг — гэтэл долоо хоногийн тал нь бичих, тулгах, засахад алга болдог.

AI чат

Асуулт бичнэ, хариулт хуулж авна, дараа нь өөрөө Word дээр засна. Байгууллагын загвар, дүрмийг дахин дахин тайлбарлана. Үр дүн нь текст — баримт биш.

AI агент

Таны файлыг уншина, олон алхмыг өөрөө дараалан хийнэ, бэлэн Word, Excel баримт гаргана. Байгууллагын загвар, дүрмийг санаж, дараагийн процесст дахин ашиглагдана.

2 цагийн дараа та юу харсан, юу хийсэн байх вэ

Харсан

Агент гурван ярилцлагын тэмдэглэлээс процессын карт (Excel) ба SOP-ийн төсөл (Word) гаргаж, ISO 9001:2026-ийн 4.4, 7.5 заалттай тулгаж, дутууг нь өөрөө засаж байгааг — амьдаар, слайд биш.

Хийсэн

Өөрийн байгууллагын нэг процесс дээр энэ гинжийг өөрөө даган хийж, эхний SOP-ийн төслөө гаргасан.

Авсан

Дотоод аудитын асуулга (9.2), үл тохирлын шалтгаан ба залруулах арга хэмжээ (10.2) гаргадаг prompt-ын сан — Даваа гарагт ажил дээрээ ашиглахад бэлэн.

Мэдсэн

Агентын гаралтыг чанарын тогтолцоонд оруулахын өмнө хүн юуг шалгах ёстой, байгууллагын нууцыг хэрхэн хамгаалах — аудиторт хариулж чадах дүрмүүд.

Хөтөлбөр

Бүх кейс зохиомол «Хангай Хүнс ХХК» (ISO 9001 хэрэгжүүлж буй хүнсний үйлдвэр) компанийн файл дээр амьдаар явна. Даган хийхдээ та өөрийн процессоо (анонимжуулсан) эсвэл бидний өгсөн файлыг ашиглана.

ЦагХэсэгТа юу хийх вэ
9:30НээлтАмлалт, дүрэм, санал асуулга
9:40Чат → ажлын талбар → агентГурван түвшнийг амьд дэлгэцээр харна; Claude Project-ийн бүтэц
9:55Кейс 1 — процессыг баримтжуулах агентЯрилцлагын тэмдэглэлээс процессын карт + SOP гарахыг хараад (10 мин), өөрөө даган хийнэ (20 мин); prompt-ууд чатаар ирнэ
10:25Завсарлага5 минут
10:30ISO 9001:2026-тай тулгахАгентын SOP-ийг 4.4, 7.5 заалтаар шалгаж, дутууг агентаар засуулна; «Таамаглал ба баталгаажуулах зүйлс» хэсэг
10:45Кейс 3, 4 — хурдан үзүүлэхДотоод аудитын асуулга (9.2); үл тохирлын шалтгаан, залруулах арга хэмжээ (10.2); эрсдэл (6.1), удирдлагын дүн шинжилгээг (9.3) дурдана
11:05Аюулгүй, зөв хэрэглээНууцлал, анонимжуулалт, хүний хяналт, байгууллагын AI дүрмийн 5 зүйл
11:15Дараагийн алхам, асуулт хариултКоучингийн захиалга, 12-р сарын цувралын санал асуулга

Юу амлахгүй вэ: нэг сургалтаар бүрэн агент угсарч сурахгүй, ISO 9001-ийн бүх заалтыг хамрахгүй, агент аудитор, менежерийг орлохгүй. Гүнзгийрүүлэх хүсэлтэй хүн 12-р сард цуврал сургалт авч болно.

Хэнд зориулагдсан бэ

ISO 9001 гэрчилгээтэй эсвэл хэрэгжүүлж буй үйлдвэр, үйлчилгээний компани, тендерт оролцдог байгууллагын дөрвөн дүрд. AI-ийн урьдчилсан мэдлэг шаардахгүй; компьютер, Zoom, төлбөргүй claude.ai аккаунт л хэрэгтэй.

Процессын мэргэжилтэн
Ярилцлагын тэмдэглэлээс нэг өдөрт биш нэг цагт процессын карт + SOP-ийн төсөл гаргах арга
Үйл ажиллагаа, оперэйшны мэргэжилтэн, менежер
Алдаа, саатлын шалтгааныг өгөгдлөөс хурдан олж, засах саналаа баримтаар өгөх арга
Чанарын албаны мэргэжилтэн
Дотоод аудитын асуулга, нотлох баримтын жагсаалтыг хагас өдрийн оронд 30 минутад бэлдэх арга
ISO 9001 хариуцсан мэргэжилтэн, менежер
Стандартын заалт бүрт баримтаа тулгаж, тогтолцоогоо агенттай хамт «амьд» байлгах арга

Хэн заах вэ

Т. Пүрэвхатан

Operation Optimization-ийн үүсгэн байгуулагч, тэргүүлэх зөвлөх

Процессын ба чанарын менежментийн зөвлөх, Lean Six Sigma шинжээч. Хоол, хүнс үйлдвэрлэл, мах боловсруулах үйлдвэрлэл, ритэйл салбарт эдийн засагчаас гүйцэтгэх захирал хүртэл ажилласан 20-иод жилийн туршлагатай; уул уурхай, банк санхүү, FMCG, эмнэлэг, логистикийн салбарын 27+ байгууллагын процессыг сайжруулсан. Энэ сургалтад үзүүлэх агентыг өдөр тутмын зөвлөх ажилдаа өөрөө ашигладаг — та технологийн зар биш, чанарын мэргэжилтний бодит ажлын аргыг харна.

  • Lean Six Sigma Expert
  • ISO 9001 Lead Implementer
  • ISO 22000 Lead Auditor
  • Certified Management System Auditor
  • Business Analyst
  • Agrifood Value Chain Analyst
  • Independent Franchise Consultant
  • Certified Business Brokerage

Сургалтаас гадна та авах зүйл

Зөвхөн 30 суудал — хүн бүрт хүрэхийн тулд

99 000 ₮НӨАТ ороогүй

  • 10-р сарын 31 хүртэл эрт бүртгүүлбэл 79 000 ₮
  • Нэг байгууллагаас 3 ба түүнээс дээш хүн бол 15% хөнгөлөлт
  • Оролцогч бүрт 30 минутын коучинг багтсан
Бүртгүүлэх

Бүртгэл 11-р сарын 10-нд эсвэл суудал дүүрмэгц хаагдана. Төлбөрийн мэдээлэл бүртгэлийн маягт дээр.

Бэлтгэл 20 минут

Бүртгэл баталгаажсаны дараа 11-р сарын 8-нд заавар имэйлээр очно:

  1. claude.ai дээр төлбөргүй аккаунт нээх, компьютерээс оролцох
  2. Өөрийн нэг процессыг сонгож 5–8 алхмаар бичих (анонимжуулсан)
  3. Байвал хуучин заавар, ярилцлагын тэмдэглэлээ анонимжуулж бэлдэх

Түгээмэл асуулт

Төлбөртэй Claude хэрэгтэй юу?

Үгүй. Даган хийх хэсгийг төлбөргүй claude.ai аккаунтаар хийнэ. Project, Skill, Google Drive холболт зэрэг төлбөртэй боломжуудыг зөвхөн үзүүлнэ.

Оролцож чадахгүй болвол?

Бүртгүүлсэн хүнд бичлэг, бүх материал 30 хоног нээлттэй, 30 минутын коучинг хүчинтэй. 11-р сарын 10 хүртэл цуцалбал төлбөрийг бүрэн буцаана.

Байгууллагын нууц мэдээлэл аюулгүй юу?

Сургалтад байгууллагын нэр, харилцагч, ажилтны нэр, санхүүгийн тоо оруулахгүй; анонимжуулсан эсвэл бидний өгсөн зохиомол компанийн файлыг ашиглана. Байгууллагын AI дүрмийн 5 зүйлийг сургалтад авч үзнэ.

ISO 9001:2015 дээр ажилладаг бол?

Заалтын дугаарууд (4.4, 7.5, 9.2, 10.2) хоёр хувилбарт ижил; 2026 оны хувилбарт өөрчлөгдсөн зүйлсийг тусад нь тайлбарлана.

НӨАТ-ын баримт авч болох уу?

Болно. Бүртгэлийн маягт дээр байгууллагын регистрээ оруулбал сургалтын дараа 3 хоногийн дотор гаргана.

Процесс, үйл ажиллагааг оновчлоход AI ашиглах сургалтын цуврал · 2026 он, 11-р сар