Процесс ба чанарын менежмент

Бизнесийн процессоо системчилж гүйцэтгэл, үр дүнгээ ахиул

Бид танай байгууллага үйл ажиллагааны гол ба эгзэгтэй процессуудаа оношилж, стандартжуулж, тасралтгүй сайжруулах тогтолцоог бүтээхэд зориулсан хөгжлийн үйлчилгээг хүргэдэг — танай бизнес, байгууллагын үнэ цэнийг улам тодруулдаг түнш юм.

Та бидэнтэй хамтран удирдлагын багаа хөгжүүлж, хамгийн гол нь удирдлагын багтаа процессоо оновчилж, үйл ажиллагаагаа стандартжуулж, бизнесээ дараагийн шатанд гаргахад чадавхжуулаарай.

Process OptimizationSIPOCLean 6 Sigma ProjectsISO9001 WorkshopsProcess AuditsProcess KPIs
Процессын төлөвшлийн түвшин — Level 1-5
Процессын төлөвшлийн 5 түвшин · томруулж үзэхийн тулд дарна уу

Хэрэв байгууллагын процессын төлөвшлийн түвшингээ мэдэхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Бид танд өөрийгөө үнэлэх тест илгээе.

27+Хамтран ажилласан байгууллага
3.5Өдрийн төвлөрсөн хөтөлбөр
2030БОНЗ (ESG) нийцтэй байгууллагын хөгжил
Энэ асуудал танил сонсогдож байна уу?

Өсөлтийн үед үйл ажиллагаа эмх замбараагүй болдог

Баг томрох тусам "хэн юу хийдэг нь" бүрхэг болж, гарц, үр дүнгийн чанар хүний дур зоргоос хамаарч эхэлдэг. Энэ л үед процессоо цэгцэлж авахгүй бол эмх замбараагүй байдал алдагдал, уналтад хөтөлдөг.

🔁

Давтагдах алдаа

Ижил асуудал дахин дахин гарч, "гал унтраах" горимоор өдөр өнгөрдөг. Үндсэн шалтгаан тодорхойгүй.

🧩

Хүнээс хамаарсан тогтолцоо

Гол ажилтан гарахад мэдлэг нь дагаад алга болдог. Процесс баримтжаагүй, стандартгүй.

📉

Далд үрэлгэн зардал

Цаг, нөөц, материал хаана алдагдаж байгаа нь харагддаггүй. Үр ашиг тоологддоггүй.

Танд зориулсан үйлчилгээ

Танай хэрэгцээнд тохирсон хоёр зам

Байгууллагаа бүхэлд нь хөгжүүлэх үү, эсвэл өөрийн карьерийн ур чадварыг ахиулах уу — сонголт танд.

Байгууллагад · A бүтээгдэхүүн

Process Bootcamp

CEO, захирал, дунд шатны менежерүүдэд

Бизнесээ процессоор удирдахад нь туслах, бодит гарцыг гаргахад 3.5 өдөр төвлөрдөг олон талт хөтөлбөр. Танай багт тусгайлан зориулан танхимд явагдана.

Танай компанийн процессын төлөвшил, багийн процессын мэдлэг, чадавхаас хамааран 1–4 өдөр хүртэлх хугацаанд бүүткэмпийг дизайнладаг.

  • Гол ба эгзэгтэй процессоо оношлох
  • Ажлыг стандартжуулах бодит аргууд
  • Процессын сайжруулалт ба шинжилгээ
  • Хэрэглэгч төвт үйлчилгээний зураглал
3.5 өдөрҮргэлжлэх хугацаа
Танхим + ZoomХүргэх хэлбэр
ХаалттайЗөвхөн танай багт
Үнийн санал авах →
Хувь хүнд · Карьер

Process Architecture & Design Lab

Дунд шатны удирдлага, процесс, чанарын менежментээр мэргэшихийг хүсч буй мэргэжилтэнд

Бизнес загварт ба стратегит суурилсан процессын архитектурыг гаргаж, үйл ажиллагааны процессуудаа дизайнлах ур чадварыг гүнзгийрүүлэн эзэмших, мэргэжлийн нэр хүндээ өсгөх практик лаборатори. Жилд 2 кохорт, эхний багт 12 суудал.

  • Процессын архитектур ба загварчлал
  • Хэрэглэгчийн аяллын зураглал
  • Чанарын менежментийн тогтолцоо ISO9001 хэрэгжүүлэх ба түүний процессын шаардлагыг ойлгох
  • Бодит төсөл дээр суурилсан дадлага
  • Төгсөгч бүр ажилладаг «AI процессын шинжээч» агенттай болно
12 суудалЭхний кохорт
Жилд 2Анги нээгдэнэ
Танхим ба Ганцаарчилсан менторингХүргэх хэлбэр
Бүртгэлийн нөхцөл →
Process Architecture & Design Lab

Процессын зөвлөх болох эхний 12 оролцогчийн нэг болоорой

Process Architecture & Design Lab-ын 2026 оны энэ удаагийн ангид хязгаарлагдмал суудал нээгдэж байна. Та эндээс компани, байгууллагаа дараагийн түвшинд гаргаж чадах процессын шинжээч мэргэжилтэн болж, салбартаа бодит өөрчлөлтийг хийх хамтын хүч, хамтын манлайллыг олж авах болно.

● Зөвхөн 12 суудал · бүртгэл нээлттэй
Суудал захиалах →
Бидний үнэт зүйл, ажилладаг арга барил

Бид харилцагчийнхаа чанар, үр ашиг, тасралтгүй сайжруулалтын түнш байхыг эрмэлздэг

Аливаа үйлчилгээг нэг удаагийн ажил биш, тасралтгүй сайжрах үйл явцын хөтөч байж, харилцагчийнхаа үр ашгийг нэмэгдүүлж, үнэ цэнийг хамтран бүтээхийг бид эрхэмлэдэг. Манай бүх сургалт, зөвлөх үйлчилгээ дараах дөрвөн алхмаар явагдана.

01

Оношлох

Гол ба эгзэгтэй процессуудыг зурж, цаг хугацаа болон нөөцийн алдагдлыг илрүүлнэ.

02

Загварчлах

Илүү энгийн, тогтвортой процессын архитектурыг хамтран зохион бүтээнэ.

03

Хэрэгжүүлэх

Ажлын аргачлал, чанарын шалгуурыг баримтжуулж, багт нэвтрүүлнэ.

04

Сайжруулах

Хэмжүүр тогтоож, тасралтгүй сайжруулалтын тогтолцоог суулгана.

Бид сургалт, хөгжлийн үйлчилгээ үзүүлсэн аливаа байгууллага, мэргэжилтэнтэй тасралтгүй эргэх холбоотой байхыг хичээдэг.

🤝

Коучинг ба дүн шинжилгээ

Процессын сайжруулалтын ба асуудал шийдвэрлэлтийн коучинг үзүүлж, процедур, процессын баримтжуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийж өгдөг.

🧭

Удирдлагын багт зориулсан воркшоп

Манай онцлог нь байгууллагын удирдлагын багт процессын сайжруулалтыг хийх, үйл ажиллагааг дараагийн шатанд гаргах арга зүйг воркшопоор олгодог. Хамтарч чухал процессыг сайжруулах Lean Six Sigma төсөл хэрэгжүүлэхийг зөвлөдөг.

🎯

Захиалгат модуль сургалт

Байгууллагын тулгамдаж буй асуудал, мэдэрч буй хөндүүр цэгт нь тулгуурлан түүнийг ойлгох, шинжлэх, шийдвэрлэхэд чиглэсэн дасгал, кейсийг сонгож ажиллуулдаг. Мөн албан ёсны арга зүй, мэдлэгийн эх сурвалжуудыг санал болгодог.

Итгэлцэл, Хамтын ажиллагаа

Манай үйлчлүүлэгч, бидэнтэй хамтран ажилласан байгууллагуудаас

Уул уурхай, банк санхүү, FMCG, эмнэлэг, логистикийн салбарын 27+ байгууллага процессоо бидэнтэй хамт сайжруулж, багаа чадавхжуулсан.

Бодь Даатгал Цээнэ Клиник Хатансүйх Импэкс (HASU) МАК Сэрүүн Групп Амар Даатгал Wellbee Shop Тавинус Ачтан Нэгдсэн Эмнэлэг Дашваанжил-Газ MCS Coca-Cola Худалдаа Хөгжлийн Банк TTJVCO DigiPay Увс Хүнс JUR UR Ландбридж Best Western Premier Monbakery Еден Khan Altai Resource Akuma Erin Secret of the Silk Road Resort Сутайн Буянт Зах Одь Тан HUCHU

Бид Танай Чанар, Үр ашиг, Тасралтгүй сайжруулалтын Түнш.”

Т. Пүрэвхатан

Т. Пүрэвхатан

Үүсгэн байгуулагч · Тэргүүлэх зөвлөх

Процессын ба чанарын менежментийн зөвлөх, Lean Six Sigma шинжээч. Хоол, хүнс үйлдвэрлэл, мах боловсруулах үйлдвэрлэл, ритэйл салбарт эдийн засагчаас гүйцэтгэх захирал хүртэл ажилласан 20-иод жилийн туршлагатай.

Lean Six Sigma Expert ISO9001 Lead Implementer ISO22000 Lead Auditor Certified Management System Auditor Business Analyst Agrifood Value Chain Analyst Independent Franchise Consultant (IFC) Certified Business Brokerage (CBB)
inLinkedIn профайл үзэх ↗
Бүүткэмп, хөтөлбөрийг хэн ахалдаг вэ?

Практикт суурилсан мэдлэг, бодит туршлага

Монголд анхны VIP бизнес менторингийн хөтөлбөрийг дизайнлаж хэрэгжүүлсэн ба EBRD Women in Business менторингийн хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэхэд анхны дизайн, хэрэгжүүлэлтийг нь хариуцаж, EBRD WIB хөтөлбөрийн ментороор ажилласан.

Монголын групп компанийн дэд захирал, ЖДҮ-ийн гүйцэтгэх захирал, гарааны бизнесийг хөгжүүлсэн туршлагатай ба Монголын бизнесийн орчныг мэддэг судлаачийн хувьд процессыг зөвхөн онолоор хардаггүй — удирдлагын баг, дунд шатны удирдлагад өнөө цагт тулгамдаж буй асуудлуудыг мэдэрч, тэдэнд хэрэгтэй туршлага, кейс, мэдлэг, нөөц, эх сурвалжийг санал болгодог.

Сургалт бүр танай бодит ажил, тулгамдсан асуудал дээр төвлөрч — ерөнхий онол бус, шийдэх арга, аргачлал, хэрэгжилтийн гарцыг харуулдаг.

Түгээмэл асуулт

Та юу мэдэхийг хүсэж байна?

Process Bootcamp нь танай байгууллагад зориулсан, багт тань тусгайлан явагддаг хаалттай хөтөлбөр. Design Lab нь хувь хүний карьер хөгжилд зориулсан, өөр өөр байгууллагын мэргэжилтнүүд цуглардаг нээлттэй кохорт юм.

Bootcamp танхимд явагдана. Танай компанийн процессын төлөвшил, багийн процессын мэдлэг, чадавхаас хамааран 1–4 өдөр хүртэлх хугацаанд бүүткэмпийг тусгайлан дизайнлаж, шаардлагатай бол Zoom-оор дагалдах дэмжлэг үзүүлнэ. Design Lab мөн танхимд явагдах ба 2026 оны ангийн хуваарь бүртгэлийн үеэр зарлагдана.

Үнэ нь бүүткэмпийн үргэлжлэх хугацаа (1–4 өдөр), танай багийн хэмжээ, хэрэгцээ, хүргэх хэлбэрээс хамаарна. Бид танай тулгамдсан асуудал, хөндүүр цэгт тулгуурласан захиалгат модуль, дасгал, кейсийг сонгож, нөхцөлд тань тохирсон тусгай үнийн санал боловсруулдаг тул доорх формоор холбогдоорой. Бид тухайлсан үнийн саналыг таны ажлын имэйл хаягаар явуулна.

Процессын зөвлөх, шинжээч болж хөгжихийг зорьсон залуу ба дунд шатны мэргэжилтэн, менежерүүд. Та бизнес загвар ба стратегид суурилсан процессын архитектур гаргаж, үйл ажиллагааны процессуудаа дизайнлах ур чадвар эзэмшиж, салбартаа бодит өөрчлөлт хийх хамтын хүч, хамтын манлайллыг олж авна. 2026 оны ангид ердөө 12 суудал тул урьдчилан бүртгүүлэхийг зөвлөж байна.

Танай баг гол процессоо зурж, стандартжуулж, хэмжүүр тогтоож сурна. Bootcamp-ийн төгсгөлд танай бодит асуудлын гарц, хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй гарна.

Холбогдох

Эхний алхамаа хийцгээе

Формоо бөглөөд илгээгээрэй — бид танай хэрэгцээг сонсож, тохирох хөтөлбөр болон үнийн саналыг танд хүргэнэ.

Зөвлөгөө / Үнийн санал авах

24 цагийн дотор хариу өгнө.

Шууд холбогдох

Имэйлoperation@optimization.mn
Утас(976) 9494 8856
in
LinkedInOperation Optimization
ХаягITPark, #222/8, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49, Улаанбаатар 14200

"Оновчилъё, энгийнчилье" — бид нарийн төвөгтэй процессыг энгийн, ажиллагаатай тогтолцоо болгож хувиргадаг.

Процессын төлөвшлийн түвшин — томруулсан