Бизнесээ толгойноосоо буулгаж системээр бодитжуулж, давтагддаг ажлыг AI агентад даатгаж, багаа өндөр бүтээмжтэй ажилладаг болгоход таны хийх алхам бол энэ сургалт юм.
Ажил бичигдээгүй, хэмжигдэхгүй, хэн хариуцахаа мэдэхгүй бол ямар ч ажилтан «ажлаа сайн хийхгүй» харагдана. Нэг хүнээс 3 хүний ажил хүлээвэл тэр хүн «олдохгүй».
Олдсон нь удаан дасдаг, дассан нь гарчихдаг. Мэдлэг нь хамт явдаг.
Таск өгсөн ч хянаж чаддаггүй, гүйцэтгэлийг мэдрэмжээр дүгнэдэг.
Шийдвэр бүр захирлаар дамждаг. Амралт авахад ажил зогсдог.
Тэр хүн гарвал процесс бүхэлдээ зогсоно гэдгийг мэдэж байгаа ч өөрчилж амжихгүй.
Алдаа гарахад «хэн буруутай» гэж хайдаг, «хаана тасарсан» гэж хайдаггүй.
Бүртгэл Excel, чат, цаасан дээр тарж байдаг. Өнөөдрийн байдлыг нэг дэлгэцээс харж чаддаггүй.
Өөрийн бизнесийн аль процесс AI агентад бэлэн, аль нь эхлээд цэгцлэх ёстойг 5 асуултын оношилгоогоор тогтоосон.
Хамгийн их толгой өвтгөдөг 1 процессоо Claude-тай хамт зураглаж, нэг хэсэгт нь агентын канвас (өдөөгч → оролт → дүрэм → гаралт → хүний шалгалт) бөглөсөн.
Багийг AI-тай ажиллуулах эхлэл: захирлын үүрэг, ажилтны үүрэг, хэмжих 1 үзүүлэлт, эрсдэлийн 3 дүрэм.
Бие даан гүйцэтгэгч AI (Agentic AI) гэж юу вэ гэдгээс эхлээд, өөрийн процесс дээрээ агент дизайнлаж, багтайгаа яаж нэвтрүүлэх хүртэл.
Танил 6 шинж тэмдэг → нэг л шалтгаан: мэдлэг, шийдвэр захирлын толгойд байдаг. Долоо хоногт хэдэн цаг «гал унтраадаг» вэ — хэмжилт.
Чатбот → AI туслах → агент → агентын урсгал: 4 шатны ялгаа. Монголын ЖДҮ-д бодит 5 хэрэглээ. Процессын төлөвшлийн 5 түвшин — агент хаана «суудаг», хаана хог хурдасгадаг вэ.
Худалдаа, хүргэлтийн компанийн кейс. Захирал процессоо ярина → Claude зураглана → гацаа олно → SOP бичнэ → агентад бэлэн алхмыг олно → агентыг дизайнлаад n8n дээр ажиллуулж үзүүлнэ. Та Claude-даа зэрэгцэн ажиллана.
5 минут.
Урьдчилж сонгосон процесс дээрээ оношилгоо хийж, Claude-аар зураглуулж, агентын канвас бөглөнө. Бүлгийн өрөөнд 1 минутаар хуваалцана.
Таск = процессын гаралт. Хэмжүүр = тэргүүлэх үзүүлэлт. Агент = хэн нэгнийг гомдоохгүй төвийг сахисан хянагч. Захирлын үүрэг түвшин бүрт. 30 хоногийн замын зураг. Эрсдэлийн 3 дүрэм: өгөгдлийн нууцлал, худал хариулт, хүний шалгалтын цэг.
3 түлхүүр санаа, дараагийн алхам, асуулт-хариулт.
Процессын зураглал, SOP, дүрэм, ажилтны заавар. Та өөрийн аккаунтаар зэрэгцэн ажиллана — «Захирлын AI туслах»-аа угсарч авна.
Бэлэн аппуудыг холбоно: маягт → хүснэгт → имэйл/мессеж. Кодгүй, хурдан эхлүүлэх жишээ.
Claude-ыг дундаа оруулсан агентын урсгал. Өөрийн сервер дээр ажиллуулж болдог тул өгөгдөл дотор үлдэнэ.
Тохирохгүй: AI-ийн техникийн сургалт хайж байгаа мэргэжилтэн; 200+ ажилтантай, тусдаа IT багтай компани.
Компьютерээр орохыг зөвлөж байна — воркшопын хэсэгт Claude дээр өөрөө ажиллана.
Operation Optimization ХХК-ийн үүсгэн байгуулагч, менежментийн зөвлөх. FAPRIM (Хүнс, ХАА-н төсөл, судалгааны платформ)-ын үүсгэн байгуулагч.
Макс Хүнс ХХК-ийн дэд захирал, Мах маркет ХХК-ийн ХНЗА-ны дарга зэрэг үйл ажиллагааны удирдлагын албан тушаалд ажиллаж, EBRD Women in Business хөтөлбөрийн ментор, НҮБХХ-ийн төслийн зөвлөхөөр ажилласан. ЖДҮ-ийн процессыг дижиталчлах, чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх, ХАА-н бичил бизнесийг дижитал маркетплэйст гаргах төслүүдийг удирдсан.
Бүх үнэд 2 цагийн сургалт, workbook, бичлэг, заавар багц багтана.
Operation Optimization-ийн одоогийн харилцагчдад 20% хөнгөлөлт — урилгын кодоо бүртгэлд оруулна уу. Сургалтад суусан хүнд сургалтын төлбөрийг Оношилгооны үйлчилгээний үнээс хасна.
Бүртгүүлсний дараа төлбөрийн заавар, Claude аккаунт нээх заавар, урьдчилсан даалгавар имэйлээр очно. Zoom холбоос сургалтаас 2 хоногийн өмнө.
Болно. Сургалт захирлуудад зориулагдсан, техникийн мэдлэг шаардахгүй. Claude-тай анх удаа ажиллаж байгаа хүнд зориулж демо алхам алхмаар явна; бэлэн заавар багц үлдэнэ.
Сургалтын бүх заавар, демо Claude дээр бэлтгэгдсэн тул бүгд нэг хэрэглүүр дээр ажиллавал цаг хэмнэнэ. Арга зүй нь бусад хэрэглүүр дээр ч ажиллана.
2 цагт та агентын дизайныг бүрэн гаргана; ажиллуулах нь 30 хоногийн төлөвлөгөөний ажил. Үүнийг өөрөө, эсвэл Operation Optimization-ийн Оношилгоо, Системчлэх багийн үйлчилгээтэй хамт хийж болно.
Сургалтын дараах 7 хоногт. Workbook, слайд, заавар багц хугацаагүй таных.
Тийм, сар бүр нээлттэй явна. Нэг компанийн захирал, менежерүүдэд зориулсан захиалгат хувилбар, нэг зорилгод чиглэсэн цуврал хувилбар байна — operation@optimization.mn хаягаар холбогдоно уу.
Процесс, үйл ажиллагааг оновчлоход AI ашиглах сургалтын цуврал · 2026 он, 11-р сар
«Хүн олдохгүй, олдсон нь ажлаа хийхгүй» — системээс хамаардаг бизнес босгох AI
SOP, аудит, үл тохирол — агентаар.
Давтагддаг ажил, тулгарсан асуудал — агентаар.