Оффисын мэргэжилтний бүтээмж ба асуудал шийдэх 2 цагийн Zoom сургалт
Та 2 цагийн дотор өөрийн нэг давтагддаг ажлыг Claude дээр ажлын туслах болгон угсарч, бодитоор ажиллуулаад гарна. Жишээ даалгавар биш — өөрийн жинхэнэ ажил, өөрийн файл дээр.
Хэнд: борлуулалт, нягтлан бодох, хүний нөөц, маркетинг, худалдан авалт, үйлчлүүлэгчийн үйлчилгээ, захиргааны ажилтан, мэргэжилтэн. AI-г өмнө нь хэрэглэж үзээгүй ч болно.
Баасан гарагийн тайлан, сар бүрийн нэгтгэл, ижил загварын захидал, олон файлаас нэг хүснэгт. Агуулга нь өөр, алхам нь ижил — цаг нь дахин дахин зарцуулагддаг.
Үйлчлүүлэгч гомдол гаргалаа, тоо таарахгүй байна, шинэ нөхцөлтэй гэрээ ирлээ. Хариултыг дарга, ахлах ажилтан, хуучин файл дотроос хайдаг.
ChatGPT-д асуулт тавиад ерөнхий, манай ажилд тохирохгүй хариулт аваад "энэ надад биш" гэж дүгнэсэн.
Гурав дахь нь хамгийн чухал. Асуудал нь хэрэгсэл биш, хэрэглээний арга: AI-д өөрийн ажлын контекст, өөрийн загвар, өөрийн дүрмийг өгч сураагүй учраас ерөнхий хариулт ирдэг. Энэ сургалт яг тэр аргыг заана.
Ихэнх AI сургалт "зөв асуулт тавих" аргыг заадаг. Бид өөрөөр: та давтагддаг ажлаа оролт → алхам → гарц гэж бичнэ, дараа нь тэр урсгалыг Claude дээр ажлын туслах болгон угсарна. Туслах таны загвар, жишээ, дүрмийг мэддэг учраас гарц нь ерөнхий биш, таных байна.
Сургагч нэг жишээ урсгалыг эхнээс нь дуустал дэлгэцээр угсарч үзүүлнэ. Та ижил алхмыг өөрийн урсгал дээр зэрэгцэн хийнэ. Хамтран фасилитатор чат дээр гацсан хүн бүрт тусална.
Бүртгүүлэхдээ сонгосон өөрийн нэг давтагддаг ажил, өөрийн 2 файл дээр хийнэ. Сургалт дуусахад тэр ажлыг дараагийн долоо хоногт шууд туслахаар хийлгэж болно.
Хүн бүр угсарч дуусахын тулд бүртгэлийн дээд хязгаарыг 40-өөр тогтоосон. Дүүрсэн тохиолдолд хүлээлгийн жагсаалт, дараагийн өдөр.
Сургалтын дараа: ажлын дэвтэр, prompt/skill-ийн сан (оффисын 6 чиглэлээр), бичлэг 30 хоногийн хандалттай.
| Сургалтын өмнө | Сургалтын дараа | |
|---|---|---|
| AI гэж юу вэ | Асуулт-хариулт | Миний контекст, дүрэм, даалгаврыг мэддэг ажлын туслах |
| Хэрхэн хэрэглэх | Нэг удаагийн асуулт | Project/skill дээр давтан ашиглах |
| Хэр олон | Хааяа, оролдлого | Долоо хоног бүр 1+ урсгал туслахаар |
| Асуудал гарвал | Даргаас асуух | Туслахаас хувилбар авч, даргатай шийдвэрээ хэлэлцэх |
| Цаг | Блок | Та юу хийх вэ |
|---|---|---|
| 9:30–9:45 | Асуулт биш, урсгал | Ижил ажлыг "асуултаар" ба "урсгалаар" өгөхөд гарцын ялгааг дэлгэцээр харна |
| 9:45–10:05 | Урсгалаа бич | Ажлын дэвтрийн маягт дээр өөрийн 1 давтагддаг ажлыг оролт → алхам → гарц гэж бичнэ |
| 10:05–10:35 | Туслахаа угсар | Claude Project үүсгэж, зааврыг урсгалаасаа хөрвүүлж, 2 файлаа оруулж, 1 skill бичнэ |
| 10:35–10:45 | Завсарлага | |
| 10:45–11:10 | Ажиллуул, асуудлаа шийд | Өөрийн бодит даалгаврыг туслахаар хийлгэнэ; нэг тулгарсан асуудлаа асууж шийдлийн хувилбар авна |
| 11:10–11:30 | Дараагийн 2 урсгал | Гарцаа жижиг бүлгээр хуваалцаж, дараагийн 2 урсгалаа төлөвлөнө |
Үзүүлэх ба хийх цагийн харьцаа 40:60 — цагийн ихэнхийг та өөрийн ажил дээр ажиллана.
Борлуулалт, нягтлан бодох, хүний нөөц, маркетинг, худалдан авалт, үйлчлүүлэгчийн үйлчилгээ, захиргааны ажилтан, мэргэжилтэн — өдөр тутмын ажилдаа файл, захидал, хүснэгт ашигладаг хэн ч. AI-г өмнө нь хэрэглэж үзээгүй ч болно.
SOP, аудит, ISO 9001 хариуцдаг процесс/чанарын мэргэжилтэн — тусдаа сургалт 11.13-нд. Компанийн AI стратегийн шийдвэр гаргах захирал — 11.06-гийн сургалт. Програмчлал, API, автоматжуулалтын холболт — энэ сургалт тэр түвшинд орохгүй.
Нийт 30 минут орчим. Сургалтын өмнөх өдөр ажлын дэвтэр ба Zoom холбоос очно.
Тийм. Сургалт бүртгэл үүсгэснээс эхэлнэ гэж тооцсон; бэлтгэлийн захидал Claude-д нэвтэрч Project хэсгийг олох хүртэл алхам алхмаар зааж өгнө. Сургалтын үед хамтран фасилитатор чат дээр гацсан хүн бүрт тусална.
Үгүй. Үнэгүй эрхээр Project үүсгэж, туслахаа угсарч болно. Cowork (файлаа өгч гарц авах) хэсгийг үнэгүй эрхтэй хүн дэлгэцээр үзэж, дараа нь өөрийн эрхээр давтана. Долоо хоног бүр ашиглах бол Pro эрх (сард 20 ам.доллар орчим) авахыг зөвлөнө.
Сургалтыг нэг хэрэгсэл дээр гүнзгий хийхийн тулд. Claude-ын Project, Skill, Cowork нь ажлын туслах угсрахад тохирсон бүтэц; сурсан арга (урсгалаа бич → туслахад даалга) бусад хэрэгсэлд ч хэрэглэгдэнэ.
Үгүй. Нууцлалгүй, эсвэл нууц мэдээллийг нь арилгасан 2 файл бэлдэхийг хүснэ. Үйлчлүүлэгчийн нэр, дүн зэргийг солисон загвар файл хангалттай.
Бичлэг 30 хоногийн хандалттай; ажлын дэвтэр ба prompt/skill-ийн сан бүх оролцогчид очно. Гэхдээ үнэ цэн нь зэрэгцэн хийхэд байдаг тул амьдаар суухыг зөвлөнө.
Болно — нэг компаниас 5 ба түүнээс дээш ажилтанд компанийн багцын хөнгөлөлт бий. Нэг компанийн ажилтнууд сургалт дээр бие биедээ тусалж, дараа нь хамтдаа ашиглахад илүү үр дүнтэй.
Т. Пүрэвхатан — Operation Optimization-ийн үүсгэн байгуулагч, тэргүүлэх зөвлөх. Процессын ба чанарын менежментийн зөвлөх, Lean Six Sigma шинжээч; хоол, хүнс үйлдвэрлэл, ритэйл салбарт эдийн засагчаас гүйцэтгэх захирал хүртэл ажилласан 20-иод жилийн туршлагатай. Уул уурхай, банк санхүү, FMCG, эмнэлэг, логистикийн салбарын 27+ байгууллагын процессыг сайжруулсан бөгөөд сургалтад үзүүлэх ажлын туслахыг өдөр тутмын зөвлөх ажилдаа өөрөө ашигладаг.
Operation Optimization нь Монголын ЖДҮ-д процессын менежмент, үйл ажиллагааны оновчлол, AI нэвтрүүлэлтийн чиглэлээр сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Энэ сургалт нь процесс, үйл ажиллагааг оновчлоход AI ашиглах сургалтын гурван хэсгийн нэг:
«Хүн олдохгүй, олдсон нь ажлаа хийхгүй» — системээс хамаардаг бизнес босгох AI
SOP, аудит, үл тохирол — агентаар.
Давтагддаг ажил, тулгарсан асуудал — агентаар.
Гурван сургалт нэг суурь аргатай: ажлын урсгалаа бичээд агентад даалгах. Захирал, процессын мэргэжилтэн, оффисын ажилтан нэг хэлээр ярьж эхэлдэг — энэ бол компанид AI нэвтрэх хамгийн хялбар зам.
Зөвхөн 40 суудал. 11.13-ны дотор бүртгүүлбэл 89,000₮.
Бүртгүүлэх →